Олон ажиллагаат шахуурнат турбин нь Машин үйлдвэрлэл, Эрчим хүч, Ус хангамжийн салбарт маш том дэвшил гаргаж байна.
Олон ажиллагаат шахуургат турбин нь ус, шингэнийг АҮК өндөртэй шахахаас гадна ус, шингэний даралтанд АҮК өндөртэйгээр эргэлт болон чадал гарган ажилладаг төхөөрөмж юм.
Хоорондоо сүлжин угсрагдсан ялтаснуудыг роторын голд байрлуулсан бөгөөд сүлжин угсрагдсан ялтаснууд шахуурганы их биеийн дотор талын ажлын гадаргуйг хоёр талаараа шүргэгчээр шахаж эрэгдэг, ялтас нь шилжилт хийхдээ ямарч ачаалалгүй шилжилт хийдэг. Минутанд 50-1000 эргэхдээ АҮК өндөртэйгээр ажилдаг юм.
ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТОМЪЁОЛОЛ
Олон улсын ангилал: F03B1/04, F03B3/00, F04D13/04
Шинэ бүтээлийн 4339 дугаар патентын хавсралт
1. Олон ажиллагаат шахуургат турбины ялгаа нь сорох, шахах, хоолой бүхий дотроо өнгөлгөөтэй гадаргуутай шахуурганы их бие дотор тэгш хэмтэй 4 хэсэг бүхий роторыг байрлуулж голд нь ялтасуудыг угсарч байрлуулан хоёр талаас нь таглаж шингэний даралтанд турбин болж ажиллах, эргэлт өгөхөд шингэнийг сорох шахуурга болохоор зохиомжилсон хийцтэй байна.
2. Турбины томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь шахуургын их биеийг сорох, шахах хоолойтой хийж роторын суух төвийг босоо тэнхлэгт гахуурганы төвөөс хажуу тийш авна.
3. Турбины томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь роторын төвийг дайрсан бүх шахуурганы дотор гадаргуу ижил хэмжээтэй байна.
4. Турбины томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь гадна ялтасыг тэгш өнцөгт хэлбэртэй хийж голд нь ялтас угсрагдаж орохоор тэгш өнцөгт хэлбэртэй нүх гаргасан ба дотор ялтасыг гадна ялтастай ижил тэгш өнцөгт хэлбэртэй хийж хоёр талаас нь гадна ялтсанд угсрагдан орохоор тэгш өнцөгт хэлбэртэй байна.
5. Турбины томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь роторыг хийхдээ голд нь ялтасууд угсрагдаж орохоор дөрвөн хэсгийг тэгш хэмтэй байрлуулна.
6. Турбины томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь ялтаснуудыг хооронд нь сүлжин угсарч роторын голд байрлуулах бөгөөд сүлжин угсарсан ялтасууд шахуурганы их бие дотор талын ажлын гадаргууд хоёр талаараа шүргэгчээр шахаж эргэнэ.