Манай зохион бүтээгч 1997 оны үед худгийн гар насос үйлдвэрлэж Төв аймгийн Архуст суманд 7м гүнтэй худганд суурилуулан гар насосоор өдөрт 4000 бог, 1000 бод мал усалж маш сайн ажиллаж байсан. Худгийн насосны сорох, шахах клапнуудыг сайн хийсэн учир маш сайн ажиллаж байсан. Үйлдвэрлэсэн худгийн насосны загвараараа 2004 онд Хараа-3 маркийн ашигтай загварын гэрчилгээ авч байсан.
Одоо бид шаардлагатай бол худгийн 15 метр хүртэл гүнтэй худгаас ус өргөж юүлэх, 20 метр хүртэл өндөрт шахах буюу бороожуулж шахдаг гар насос үйлдвэрлэх боломжтой.
ЗХУ-д 1950-аад оны үед Зил 157 автомашиныг компрессорыг 3,5м диаметртай 2 далбаатай салхин турбинаар эргүүлж шахсан хийгээр ажилладаг ердийн салхитай үед 35м гүнээс цагт 3тн ус өргөдөг салхин сэнстэй худгийн хийн насос үйлдвэрлэж байсан. Одоо бид 3-5м далбаатай салхин турбинаар орчин үеийн компрессороор ажиллуулж 60м хүртэл гүнтэй худгаас ус өргөдөг худгийн хийн насос үйлдвэрлэх гэж байна. Өргөсөн усаа 5-20тн багтаамжтай даралт даадаг савны 60 орчим хувийг усаар дүүргэж дээрээс нь даралттай хий шахахад маш сайн бороожуулагч ажиллуулах төхөөрөмж болох юм.