4*2 Белаз маягийн машиныг хөтлөх тэнхлэгийн дифференциалыг тайрсан том цилиндр араатай хийж том цилиндр арааг эргүүлэх олон жижиг цилиндр арааг байрлуулж жижиг цилиндр араануудыг эргүүлэх олон ажиллагаатай шахуургат турбиныг ашиглаж хийсэн турбинуудыг байрлуулна. Жишээлбэл дифференциал том арааг эргүүлэхээр 5ш турбин байрлуулсан байна. Олон ажиллагаат шахуургат турбиныг ашиглаж хийсэн нэг насосыг хөдөлгүүртэй холбож турбинуудад шингэн шахна. Дифференциалыг эргүүлж байгаа турбинууд ачааллаасаа хамаарч автоматаар салж нийлж ажиллана. Шахаж байгаа сүлжээнээс салсан турбин дотроо чөлөөтэй сул эргэж сүлжээнд холбогдохоороо дифференциалаа эргүүлнэ. 5 турбин ажиллаж байхад хамгийн хүчтэй зүтгэж нэг турбин ажиллаж байхад хамгийн хурдан давхина. Ингэж араагаа автоматаар сольж хурд хүчээ тохируулна. Энэ хөтлөгчийг ашигллан 30-180 тн даацтай автомашин үйлдвэрлэж Уул уурхайд өргөн хэрэглэх боломжтой.

