Мэдээ, Мэдээлэл

Компанийн танилцуулга

Компанийн танилцуулга

Манай компани Эрчим хүч, Барилга, Ус хангамж, Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийг үүсгэн байгуулагч зохион бүтээгч, инженер Д.Гандорж нь өөрийн олон жилийн хөдөлмөр туршилт судалгааны үр дүн туршлага чадвар дээрээ үндэслэн 2012 онд “Оргил Турбин Инженеринг” ХХК-г байгуулсан. 2004 онд Шарын голын уурхайн халаалтанд зориулагдсан тус бүр 1 МВт хүчин чадалтай нийт 5 МВт хүчин чадалтай усан халаалтын зуухнуудыг үйлдвэрлэж туршилтанд оруулж амжилттай суурилуулж эрчим хүч, эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлсэнээр эрчим хүчний салбар дахь зуух үйлдвэрлэлийн гараагаа эхлүүлсэн. Тухайн үед ШАРЫН ГОЛ нэрээр буюу “ШГ” зуух нэртэйгээр оюуны өмчийн гэрчилгээгээ авч бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд импортыг орлох өндөр хүчин чадлын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн нэр төрлийг нэмэгдүүлэн Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан юм. Бид Монгол улсын оюуны өмчөөр баталгаажсан холбогдох патентуудыг эзэмшдэг ба халаалтын зуух, цахилгаан зуух, технологийн уур гаргах зуух, утааны усан шүүлтүүр, үнс баригчийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж угсарч суурилуулж эрхэм захиалагч хэрэглэгч нартаа санал болгон ажилладаг үндэсний үйлдвэрлэгч компани. 2019 онд зураг технологийн шинэчлэл сайжруулалт хийсэнээр “ШГ” зуух нь “ЭХУХЗ” буюу ЭРЧИМЖСЭН ХАЛАЛТТАЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ нэртэйгээр үйлдвэрлэгдэн захиалагч хэрэглэгч нарынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган хэвийн найдвартай эрчим хүч эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж байна. Эрчим хүчний тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЦАХИЛГААН ЗУУХ

Цахилгаан зуухны тень-ний бортгонд байгаа усыг өндөр чанарын цахилгаан тень-ээр...

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛДВЭР

ҮНИЙН САНАЛ АВАХ