Мэдээ, Мэдээлэл

“ШГ” МАРКИЙН ЗҮРХЭВЧТЭЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ

“ШГ” МАРКИЙН ЗҮРХЭВЧТЭЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ

“ШГ” МАРКИЙН ЗҮРХЭВЧТЭЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ
ХҮЧИН ЧАДАЛ: 80 – 1.000 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 500 – 8.600 м.кв

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын
хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний
хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.
Босоо цлиндер зуухыг нэмэлт түлш, зүрхэвчтэй хийснээр давхар шатдаг, галын
хотлынхоо дээр түлшний дулаан хуримтлагддаг ашигт үйлийн коэффициент өндөртэй түлш
бага зарцуулдаг болсон.
Нүүрс, нунтаг нүүрс, шахмал түлш, мод, үртсээр ажиллана. Зуухны ул ширмэнд
усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн.
ЗУУХНЫ ОНЦЛОГ
• Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай ба нийт
дулааныхаа 90% – г галын хотолдоо хуримтлуулж авдаг. Ингэж хуримтлуулсан
дулаанаа дахин ашиглаж эдийн засгийн өндөр хэмнэлттэй зуух юм.
• Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул
бүх төрлийн нүүрс, мод, сайжруулсан шахмал түлш, кокосжсон нүүрс, нүүрсний
нунтаг хаягдал зэргээр ажиллана.
• Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
• Галлаж эхэлснээс 30 минутын дотор системээ бүрэн халааж чаддаг огцом халалттай
зуух
АЖИЛЛАХ ЗАРЧИМ
• Ердийн галлагаатай
• 80-140 Квт-н зуух нь задгай системд буюу 1-3 ата даралттай битүү системд
суурилагддаг
• 240-1000 Квт усан халаалтын зуух нь ялтсан бойлууртай суурилагддаг
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
• Термометр
• Манометр
• Аваарын клапан
• Вентилятор
БАТАЛГААТ ХУГАЦАА: 1-2 ЖИЛ

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЦАХИЛГААН ЗУУХ

Цахилгаан зуухны тень-ний бортгонд байгаа усыг өндөр чанарын цахилгаан тень-ээр...

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛДВЭР

ҮНИЙН САНАЛ АВАХ