Мэдээ, Мэдээлэл

“ШГ” МАРКИЙН СУВГИЙН СОРОЛТТОЙ ЗУУХ

“ШГ” МАРКИЙН СУВГИЙН СОРОЛТТОЙ ЗУУХ

“ЭХУХЗ” МАРКИЙН ЭРЧИМЖСЭН ХАЛАЛТТАЙ, УТАА СОРОГЧТОЙ УСАН
ХАЛААЛТЫН ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 400-1.800 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 2.200-16.000 м.кв

“ШГ” зуух нь Монгол улсын ихэнх аймаг сумын төвүүдэд суурилагдсан ба 2004
оноос хойш одоог хүртэл загвар хийц нь улам шинэчлэгдэн сайжирч тасралтгүй
үйлдвэрлэгдэж байгаа загвар юм.
Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын
хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний
хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.
Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул
Европ стандартын болон бусад төрлийн үйлдвэрийн зуухнаас 30-60% түлш бага зарцуулдаг.
Сувгийн соролттой усан халаалтын зуух нь утааг шууд яндангийн соролтоор сордог
тул утаа сорогчгүй ажилладаг цахилгааны хэмнэлт гардаг зардал багатай, өндөр үр дүнтэй
зуух юм.
Мөн утаа конвектив хэсгээр дамжин доошилж сувагт сорогдож орохдоо утааны
хийн дотор байгаа халуун хэсэг нь конвектив хэсэгтээ үлдэж утааны хөрсөн хэсэг сорогдож
гарах зориулалттай хийгдсэн бөгөөд түлш бага зарцуулдаг дэвшилттэй болсон.
ЗУУХНЫ ОНЦЛОГ
• Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай ба нийт
дулааныхаа 70% – г галын хотолдоо хуримтлуулж авдаг.
• Бүх төрлийн илчлэгтэй нүүрс мод, үртэс, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй
нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал зэргээр ажиллана.
• Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн.
АЖИЛЛАХ ЗАРЧИМ
• Ердийн галлагаатай
• 3-6 ата задгай систем болон даралттай сантехникийн битүү системд болон ялтсан
бойлууртай системд хэрэглэнэ.
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
• Термометр
• Манометр
• Аваарын клапан
• Вентилятор
БАТАЛГААТ ХУГАЦАА: 1-2 ЖИЛ

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЦАХИЛГААН ЗУУХ

Цахилгаан зуухны тень-ний бортгонд байгаа усыг өндөр чанарын цахилгаан тень-ээр...

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛДВЭР

ҮНИЙН САНАЛ АВАХ