Мэдээ, Мэдээлэл

“ЭХУХЗ” маркийн УТАА СОРОГЧТОЙ, ДАВХАР КОНВЕКТИВТАЙ ЗУУХ

“ЭХУХЗ” маркийн УТАА СОРОГЧТОЙ, ДАВХАР КОНВЕКТИВТАЙ ЗУУХ

“ЭХУХЗ” МАРКИЙН УТАА СОРОГЧТОЙ ДАВХАР КОНВЕКТИВТАЙ ЗУУХ
ХҮЧИН ЧАДАЛ: 1.000-3.000 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 6.800-26.000 м.кв

Давхар конвективтай зуух нь хүчин чадлаас хамаарч галлагааны 1 болон 2 амтай
хийгддэг. Илчлэг багатай болон илчлэг өндөртэй бүх төрлийн нүүрсэнд зориулагдсан
бөгөөд дулааны ачаалал ихтэй өндөр хүчин чадал шаардагдсан газарт зориулагдсан утаа
сорогчтой ажилладаг, утааны усан шүүлтүүртэй, үнс баригчтай суурилагдах боломжтой.
Утааны усан шүүлтүүр нь яндангаас гарах утаа, үнс тортгийг замд нь (утаа сорогчийн
тусламжтайгаар усаар шүүж) лаг болгон нягтаршуулж агаарын бохирдлыг бууруулахад
бодитой хувь нэмэр оруулдаг төхөөрөмж юм.
Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын
хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний
хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.
ЗУУХНЫ ОНЦЛОГ
• Давхар конвективтай зуух нь ашигт ажиллагааг нэмэгдүүлж утааны хийтэй алдагдах
дулааны температурыг бууруулдаг.
• Давхар конвективтай зуух нь галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах
зориулалттай хийгдсэн тул бүх төрлийн илчлэгтэй нүүрс мод, үртэс, сайжруулсан
шахмал түлш, тортог ихтэй нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал
зэргээр ажиллана.
• Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
• Утааны хийг замд нь 2 дахь халуун агаар өгч давхар шатаадаг
АЖИЛЛАХ ЗАРЧИМ
• Ердийн галлагаатай
• 4-8 ата даралттай сантехникийн битүү системд болон ялтсан бойлууртай системд
хэрэглэнэ.
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
• Термометр
• Манометр
• Аваарын клапан
• Вентилятор
БАТАЛГААТ ХУГАЦАА: 2-3 ЖИЛ

Хуваалцах

Холбоотой мэдээ

ЦАХИЛГААН ЗУУХ

Цахилгаан зуухны тень-ний бортгонд байгаа усыг өндөр чанарын цахилгаан тень-ээр...

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛДВЭР

ҮНИЙН САНАЛ АВАХ