Бүтээгдэхүүний Мэдээлэл

1. Халаалтын зуух

Халаалтын зуух

Бид Монгол улсын оюуны өмчөөр баталгаажсан 14 патент эзэмшдэг ба халаалтын зуух, цахилгаан зуух, уур гаргах зуух, утааны усан шүүлтүүр, үнс баригчийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг.

WWW.Turbine.mn

“ЭХУХЗ” МАРКИЙН УТАА СОРОГЧТОЙ ДАВХАР КОНВЕКТИВТАЙ ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 1.000-3.000 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 6.800-26.000 м.кв

Давхар конвективтай зуух нь хүчин чадлаас хамаарч галлагааны 1 болон 2 амтай хийгддэг. Илчлэг багатай болон илчлэг өндөртэй бүх төрлийн нүүрсэнд зориулагдсан бөгөөд дулааны ачаалал ихтэй өндөр хүчин чадал шаардагдсан газарт зориулагдсан утаа сорогчтой ажилладаг, утааны усан шүүлтүүртэй, үнс баригчтай суурилагдах боломжтой. Утааны усан шүүлтүүр нь яндангаас гарах утаа, үнс тортгийг замд нь (утаа сорогчийн тусламжтайгаар усаар шүүж) лаг болгон нягтаршуулж агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдаг төхөөрөмж юм. Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.

  • Давхар конвективтай зуух нь ашигт ажиллагааг нэмэгдүүлж утааны хийтэй алдагдах дулааны температурыг бууруулдаг.
  • Давхар конвективтай зуух нь галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул бүх төрлийн илчлэгтэй нүүрс мод, үртэс, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал зэргээр ажиллана.
  • Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
  • Утааны хийг замд нь 2 дахь халуун агаар өгч давхар шатаадаг

• Ердийн галлагаатай
• 4-8 ата даралттай сантехникийн битүү системд болон ялтсан бойлууртай системд
хэрэглэнэ.

• Термометр
• Манометр
• Аваарын клапан
• Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 2-3 ЖИЛ

WWW.Turbine.mn

“ЭХУХЗ” МАРКИЙН ЭРЧИМЖСЭН ХАЛАЛТТАЙ, УТАА СОРОГЧТОЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 400-1.800 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 2.200-16.000 м.кв

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг.
Утаа сорогчтой зуух нь галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатааж нийт дулааныхаа 65%-г галын хотолдоо авдаг бөгөөд конвектив хэсэгтээ (олон худагтай зуух шиг) утааг олон сүлжүүлж сордог тул түлшний дулааныг бүрэн ашиглаж түлш бага зарцуулдаг.

  • Утааны усан шүүлтүүр нь яндангаас гарах утаа, үнс тортгийг замд нь (утаа сорогчийн тусламжтайгаар усаар шүүж) усан дотор тунгааж хуримтлуулж агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдаг төхөөрөмж юм.
  • Бүх төрлийн илчлэгтэй нүүрс мод, үртэс, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал зэргээр ажиллана.
  • Зуухны өрөөнд утаа тортог бага гардаг тул Галчийн эрүүл ахуйд тустай ба утаа сорогчтой тул бага оврын яндан хэрэглэдэг
  • Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн тул огцом өндөр халдаг .

• Ердийн галлагаатай
• 4-8 ата даралттай сантехникийн битүү системд болон ялтсан бойлууртай системд
хэрэглэнэ.

• Термометр
• Манометр
• Аваарын клапан
• Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 2-3 ЖИЛ

WWW.Turbine.mn

“ШГ” МАРКИЙН СУВГИЙН СОРОЛТТОЙ ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 250-1.400 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 1.800-12.000 м.кв

“ШГ” зуух нь Монгол улсын ихэнх аймаг сумын төвүүдэд суурилагдсан ба 2004 оноос хойш одоог хүртэл загвар хийц нь улам шинэчлэгдэн сайжирч тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа загвар юм. Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг. Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул Европ стандартын болон бусад төрлийн үйлдвэрийн зуухнаас 30-60% түлш бага зарцуулдаг. Сувгийн соролттой усан халаалтын зуух нь утааг шууд яндангийн соролтоор сордог тул утаа сорогчгүй ажилладаг цахилгааны хэмнэлт гардаг зардал багатай, өндөр үр дүнтэй зуух юм. Мөн утаа конвектив хэсгээр дамжин доошилж сувагт сорогдож орохдоо утааны хийн дотор байгаа халуун хэсэг нь конвектив хэсэгтээ үлдэж утааны хөрсөн хэсэг сорогдож гарах зориулалттай хийгдсэн бөгөөд түлш бага зарцуулдаг дэвшилттэй болсон.

  • Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай ба нийт дулааныхаа 70% – г галын хотолдоо хуримтлуулж авдаг.
  • Бүх төрлийн илчлэгтэй нүүрс мод, үртэс, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал зэргээр ажиллана.
  • Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
  • Ердийн галлагаатай
  • 3-6 ата задгай систем болон даралттай сантехникийн битүү системд болон ялтсан бойлууртай системд хэрэглэнэ.
  • Термометр
  • Манометр
  • Аваарын клапан
  • Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 1-2 ЖИЛ

WWW.Turbine.mn

“ШГ” МАРКИЙН ШУУД СОРОЛТТОЙ ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 80-200 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 600-1800 м.кв

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг. Шууд соролттой усан халаалтын зуух нь бүх төрлийн нүүрс мод, сайжруулсан шахмал түлш, тортог ихтэй, илчлэг өндөртэй болон илчлэг багатай нүүрс, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал гэх мэтээр ажиллана. Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул түлш бага зарцуулдаг бөгөөд Европ стандартын болон бусад төрлийн үйлдвэрийн зуухнаас 30-60% түлш бага зарцуулдаг.

  • Шууд соролттой зуух нь өөр дээрээ яндантай тул бага зай талбайд суурилагддаг, яндан нь зуухан дээрээ шууд суурилагддаг тул нэмэлт утаа сорогч шаардлагагүй.
  • Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
  • Ердийн галлагаатай
  • Задгай системд ажиллах буюу 3-6 ата даралттай сантехникийн битүү системд болон ялтсан бойлууртай системд хэрэглэнэ.
  • Термометр
  • Манометр
  • Аваарын клапан
  • Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 1-2 ЖИЛ

WWW.Turbine.mn

“ШГ” МАРКИЙН ЗҮРХЭВЧТЭЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 80-1.000 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 500-8.600 м.кв

Зуухны ус хөрсөн утаа гарч байгаа хэсгээрээ орж олон сүлжилт хийж галын хотлын хамгийн халуун хэсгээр гардаг тул огцом халах чадвартай бөгөөд ингэснээр түлшний хэрэглээг багасгаж эдийн засгийн өндөр хэмнэлт үзүүлдэг. Босоо цлиндер зуухыг нэмэлт түлш, зүрхэвчтэй хийснээр давхар шатдаг, галын хотлынхоо дээр түлшний дулаан хуримтлагддаг ашигт үйлийн коэффициент өндөртэй түлш бага зарцуулдаг болсон. Нүүрс, нунтаг нүүрс, шахмал түлш, мод, үртсээр ажиллана. Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн.

  • Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай ба нийт дулааныхаа 90% – г галын хотолдоо хуримтлуулж авдаг. Ингэж хуримтлуулсан дулаанаа дахин ашиглаж эдийн засгийн өндөр хэмнэлттэй зуух юм.
  • Галын хотол доторх дэгдэмхий бодисыг бүрэн шатаах зориулалттай хийгдсэн тул бүх төрлийн нүүрс, мод, сайжруулсан шахмал түлш, кокосжсон нүүрс, нүүрсний нунтаг хаягдал зэргээр ажиллана.
  • Зуухны ул ширмэнд усан болон агаарын хөргөлтийн системийг хослуулан хийсэн
  • Галлаж эхэлснээс 30 минутын дотор системээ бүрэн халааж чаддаг огцом халалттай зуух
  • Ердийн галлагаатай
  • 80-140 Квт-н зуух нь задгай системд буюу 1-3 ата даралттай битүү системд суурилагддаг
  • 240-1000 Квт усан халаалтын зуух нь ялтсан бойлууртай суурилагддаг
  •  
  • Термометр
  • Манометр
  • Аваарын клапан
  • Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 1-2 ЖИЛ

WWW.Turbine.mn

“ШГ” МАРКИЙН ДАН ШҮҮРТЭЙ ЦЛИНДЕР ЗУУХ

ХҮЧИН ЧАДАЛ: 30-150 кВт
ХАЛААХ ТАЛБАЙ: 250-1.200 м.кв

Бүхэл нүүрс, мод, шахмал түлшээр ажилладаг бөгөөд ажиллагаа багатай, халалт сайтай, эдийн засгийн хэмнэлттэй зуух юм. Ихэвчлэн жижиг үйлдвэрийн байр, агуулах, орон сууц, цэцэрлэг халаахад тохиромжтой. Халаалтын зуух нь арматурын болон ширмэн дан шүүртэй хийгддэг. Өөр дээрээ яндантай тул бага орон зайд суурилуулж болдог.

  • Галын хотлыг тойрсон босоо халаалтын турбанууд байрласан гадуураа усан цамцтай, утааны халууныг ашиглах нэмэлт халах гадаргууг ашигтай байрлуулснаар түлш бага хэрэглэж халалт огцом сайжирсан ба энэ загвар нь арматур дан шүүртэй хийгддэг.
  • Бүрэн шаталттай бүхэл нүүрс шахмал түлшинд ажиллана.
  • Ижил төрлийн босоо цлиндер зуухнуудаас түлшийг 40-60% бага зарцуулдаг.
  • Ердийн галлагаатай
  • Задгай системд ажиллана
  • 1-3 ата даралттай сантехникийн битүү системд ажиллана
  • Термометр
  • Манометр
  • Аваарын клапан
  • Вентилятор

БАТАЛГААТ ХУГАЦАА: 1 ЖИЛ

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛДВЭР

ҮНИЙН САНАЛ АВАХ